Share |
Засварын төв

  

    Бид өөрсдийн орчин үеийн оношлогооо, засварын тоног төхөөрөмжтэй “Suzuki Service Shop” засварын төвтэй бөгөөд энэхүү засварын төвд Япон улсад мэргэжил дээшлүүлсэн инженер техникийн ажилчид танд үйлчлэхэд үргэлж баяртай байх болно. 

    Манай бараа бүтээгдэхүүн нь хүйтний нөхцөл болон бартаат замд тохирсон бат бөх рамтай, эдийн засгийн хэмнэлттэй олон улсад төдийгүй манай орны нөхцөлд ашиглагдаж хэрэглэгчдийн итгэлийг хүлээгээд байгаа билээ. Тиймээс бид үйлдвэрлэгчээс олгосон баталгаанд үндэслэж бараа бүтээгдэхүүндээ чанарын баталгааг олгож борлуулдаг бөгөөд  бид стандарт горимын дагуу ашиглах үед үйлдвэрлэгчийн үйлдвэрлэлийн алдааны эрсдэлд 1 жил буюу 20000 км-т баталгааг олгодог.

    Үйлдвэрлэлийн буруугаас шалтгаалсан гэмтэлийг үнэ төлбөргүй засан сольж үйлчилнэ. Баталгаат хугацаандаа зөвлөгөө өгөх, техник үйлчилгээг үнэ төлбөргүй хийж, Япон улс дахь үйлдвэрлэгчээс нь импортлон борлуулж байгаа чанарын шаардлага хангасан оригинал сэлбэгийн худалдаа, үйлчилгээг танд  үзүүлж байна

Бидэнтэй холбоо барих утас: 99000110

Share |