Share |
Түүх
Сүзүки Түүхэн Замнал
1909 оноос - 1970 он 

1909 он - Сүзүки Мичио "Сүзүки Нэхмэлийн Машин" жижиг үйлдвэрээ байгуулав.
1920 он - 500,000 иений үндсэн хөрөнгөтэйгээр "Сүзүки Нэхэгч Үйлдвэрлэгч Компани" нэртэйгээр дахин шинэчлэгдэн  
1954 он - Компаний нэр "Сүзүки Мотор ХХК" болон өөрчлөгдөв.
1955 он - Хөнгөн жингийн, урд хөтлөгчтэй Suzuki Suzulight (360 сс, 2 цилиндр) үйлдвэрлэж, хөнгөн жингийн автомашины эрин үеийг Япон улсад эхлүүлэв.
1961 он - Авсаархан, хөнгөн жингийн ачааны машин "Suzulight Carry" үйлдвэрлэв.
1962 он - Алдарт Isle of Man ТТ мотоциклын уралдаанд 50 сс ангилалд аваргалав.
1963 он - Охин компани болох АНУ Сүзүки Мотор Корпораци, Лос Анжелес хотод байгуулагдав.
1965 он - "D55" (5.5 морины хүчтэй, 2 цилиндр) завьны мотор болон 2 хаалгатай суудлын машин болох Fronte 800 худалдаанд гарав.
1967 он - Тай Сүзүки Мотор ХХК Тайланд улсад байгуулагдав.
1970 он - LJ-Series (Jimny өмнөх загвар) 4X4 үйлдвэрлэв. Нийт урт 2995мм X өргөн1295мм Х Нийт өндөр1670мм-ийн жижиг их биеэй 0,36L моторын багтаамжтай. 
1970 он - Бартаат замын уралдааны Ts185 Enduro мотоцикл үйлдвэрлэв. 


1971 оноос - 1980 он 

1971 - Ердийн хэрэщээний GT750 мотоцикл худалдаанд гарав.
1973 он - Сүзүки Канад ХХК Канад улсын Онтарио хотод байгуулагдав.
1974 он - Сүзүки Индонези Мануфактуринг компани Жакарта хотод байгуулагдав. 1975-Антонио Сүзүки Корпораци Филлипине улсын Манила хотод байгуулагдав.
1976 он - GS-Series мотоцикл худалдаанд гарав.
1976 он - LJ80 4X4 (Jimny) үйлдвэрлэв. Бага оврын автомашины давуу талуудыг бүгдийг тусгасан 0,55L-ийн 2 циклийн 3 орох агаарын урсгалтай хөдөлгүүр. JIMNY-гийн таних тэмдэг гэж хэлэгддэг загвар юм. 1ээс 4 хүртэл загварыг гаргасан. 
1977 он - JIMNY8 (SJ20  Усан хөргөлттэй 4 цикл, 4 оролт гаралттай 0,8L-ийн хөдөлгүүрийг суулгаж өгсөн. JIMNY-ийн анхны жижиг загварын машин гэдгээрээ алдартай. Өндөр хурдны хэрэглээнд нийцүүлсэн Super Jimny гэдгээр дотоод төдийгүй гадаадад алдартай. 
1980 он - Сүзүки Австрали Компани үйл ажиллагаагаа Сидние хотноо эхлүүлэв.


1981 оноос - 1990 он 

1981 он - АНУ-ын Женерал Моторс болон Япон улсын Исузу Моторс компаниуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
1981 он - JIMNY (SJ30 Анхны модел бүрэн шинэчлэгдсэн. Шинэлэг дизайнлаг   болж өөрчлөгдсөн. Их бие нь өндөр, шулуун тэнхлэг, нэмэлт рамтай. 
1983 он - Энэтхэгийн Марути Удёог компанитай хамтарч машин үйлдвэрлэхээр болов.
1984 он - Сүзүки Шинэ Зеланд байгуулагдаж Chevrolet Sprint-ыг АНУ уруу экспортлож эхлэв. Түүнчлэн Хятад улстай хамтын ажиллагаагаа эхлэв. Мөн онд Герман дах Сүзүки Мотор Дойчланд компани үйл ажиллагаагаа эхлэв.
1985 он - Испани улсын Андалусиа хотод байрлах Сантана Моторс компанид Сүзүки автомашинаа үйлдвэрлэж эхлэв.
1987 он - Сүзүки Swift загварын борлуулуулалт нийтдээ 2 сая нэгжид хүрэв.
1988 он - Escudo буюу Vitara загварын нийт борлуулалт 10 сая нэгжид хүрэв. 
1988 он - Escudo-гийн үе:  Жимни-гийн шатахуун зарцуулалт, хурдны тохиргоог сайжруулж 1,6Л хөдөлгүүрийг бүтээж цоо шинэ 4WD төрөн гарлаа. Бартаат замын машин гэж танигдахааргүй урд өмнө байгаагүй шинэ зах зээлийг бий болгосон. 1990 онд хөдөлгүүрийг 16 клапантай хийж гаргах хүчийг нэмэгдүүлсэн.
1990 он - Компаний нэр Сүзүки Моторс Корпораци болж өөрчлөгдөв
1990 он - 660 JIMNY (A11) Хөдөлгүүрийн багтаамж 0,55L-ээс 0,66L болж нэмэгдсэн. JIMNY нь илүү хүчин чадал сайн.  MinorChange-аар атомат/powersteering нэмж илүү хүмүүсийн сонирхол татахуйц болсон. 
1990 он - Урт загвар. Нийт өндөрийг 415мм-ээр өндөрсгөсөн 5 хаалгат загварыг бий зах зээлд гаргасан. Ачаа ачих хэсгийн зайг томсгож өгсөн. Их биеийг уртаар хийж өгсөнөөр борлуулалт нэмэгдэж жилд 30000 ширхэгийг борлуулсан. 


1991 оноос - 1997 он 

1991 он - Солонгосын Дэевуу компанитай хамтарч Солонгос дахь автомашин үйлдвэрлэлтээ эхлүүлэв.
1993 он - Сүзүки Египт компани болон Унгарын Магяар Сүзүки Корпораци үйл ажиллаагаа эхлэв.
1994 он - Энэтхэгийн Марути Удёог компанийн нийт автомашины үйлдвэрэлэлт 1 сая нэгжид хүрэв.
1994 он - Томоохон өөрчлөлт:V6, 2.0L-ийн хөдөлгүүр зохион бүтээлээ. Давхар далвчтай мэт сэтгэгдэл төрүүлэхүйц жинхэнэ бартаат замын 4WD машины имижийг бүрдүүлж, сайжруулсан. Escudo-гийн ачаар бага оврын бартаат замын автомашины зах зээл улам нэмэгдсэн. 1996 онд V6-2.5L гаргасан. 2,0 нь босоо байрлалтай 4 цицлндртэй.   
1995 он - Нийт мотоциклийн экпорт 20 сая нэгжид хүрэв.
1996 он - Автомашин болон мотоциклийн үйлдвэрлэлт Вьэтнам улсад эхлэв.  
1997 он - Нийт автомашины борлуулалт болон экспорт дэлхийн хэмжээнд 10 сая нэгжид хүрэв.
1997 он - 2 дахь үеийн Escudo: Өмнөх загварын компактны, дизайнлаг байдлыг хадгалсан, хот хөдөөгийн шинжийг  давхар агуулсан. Шулуун замын автомашины тохилог, сэтгэл татам шинжийг агуулсан. 


1998 оноос - 2009 он

1998 он - Шинэ загварын Jimny  (JB23)  JIMNY-ийн ноу хау-нь өнөөгийн шинэ загварт хадгалагдаж үлдсэн. OffRoad-ийн замд тохируулсан амортизатор, сайн чанарын 3 хэлхээ юм. 
1998 он - Монгол улсад Бридж ХХК нь Suzuki корпорацийн албан ёсны диллер болж Grand vitara, Jimny зэрэг автомашинуудыг борлуулж Япон улсаас баталгаат сэлбэг оруулж ирсэн. 
1999 он - Нийт мотоциклын үйлдвэрлэлт 40 сая нэгжид хүрэв.
2000 он - 80 жилийн ойгоо тэмдэглэхийн зэрэгцээ Аргентин улс дахь автомашины үйлдвэрлэлт эхлэв.
2000 он - Grand Escudo Энэ жил 2 дахь үеийн Escudo- сайжруулж томруулсан. 7 хүн суух боломжтой том рамтай.  
2001 он - Jimny автомашины дэлхийн хэмжээн дахь борлуулалт 2 сая нэгжид хүрэв.
2002 он - Автомашины нийт борлуулалт 30 сая нэгжид хүрэв. 
2003 он - Сүзүки нь Kei car буюу бага оврын автомашины худалдаагаараа тасралтгүй 30 дахь жилдээ тэргүүлэв.
2004 он - Дотоодын автомашины нийт борлуулалт 15 сая нэгжид хүрэв.
2005 он - Сүзүки Swift нь 2006 оны RJC Car of the Year буюу Япон улсын Оны Шилдэг Машинаар шалгарчээ.
2009 он - SX4 автомашиныг Монголын зах зээл дээр худалдаалж эхэлсэн

Share |