Техникийн үзүүлэлт
Хөдөлгүүр
    Энэ нь шаталтат хавхлагын хөдөлгөөнийг ухаалгаар тохируулагч хөдөлгүүр юм. VVT систем нь өөд өөдөөсөө харан байрласан хоёр шатлалт шахалт үүсгүүр гидро голтой. Шаталтат хавхлагын хөдөлгөөнийг ухаалгаар тохируулагч хөдөлгүүр нь тахир голын хөдөлгөгч эд ангиуд болох кольц, хавчдаг тоосмосны систем болон бусад хэсгүүдээс хүчийг төвлөрүүлж тахир гол жигд хуваарилан гурван хэсэгт тараадаг байна. 
    Хөдөлгүүрийн тосны даралт нь тахир голын зохистой байршлыг тогтоох ба хавхлагийн онгойх хаах хугацааг гурван талт тахир голын тусламжтайгаар тохируулснаар хөдөлгүүрийн үйлдэл хийх хугацаа богиносч, ашигт ажиллагаа нэмэгддэг. 

Хурдны хайрцаг
    5 шатлалт механик араа нь шатахуун хэмнэлтийг нэмэгдүүлж улам спортлог горимоор ажиллана. Шинэ дизайн нь арааны чадвар болон  бат бөх чанарыг улам дээшлүүлж доргилтыг багасгасан.
    4 шатлалт автомат хурдны хайрцаг нь хурдыг илүү тодорхой харуулсан арааны дамжуулах харижааг нэмж оруулж, зөөлөн хурдан ажиллуулахад тохиромжтой болж ирсэн.

Тэнхлэг амортизатор
    Бүрэн хамааралгүй амортизаторын онцлог нь урд тал нь MacPherson-ы тулгуур ба хойд тал нь олон талт холбоо бүхий холбоосууд нь угсармал шаталсан рамыг бүрэн гүйцэлдүүлж засмал болон бартаат зам дээрх явалтын гүйцэтгэлийг сайжруулж дуу оролтыг багасгана.  
Гадаад үзэмж, харагдац
    Энэхүү Сузуки Гранд Витара нь харагдахад яг л аварга тамирчинийг санагдуулдаг хүчирхэг бөгөөд зорилгодоо яв цав  зохицсон сайтар боловсруулсан их бие юм. Богино урд хэсэг том дугуй нь спортлог сэтгэгдэл төрүүлж байхад өргөн крило, дугуй зэрэг нь тогтвортой бахим төрхийг илэрхийлнэ. Сузуки Гранд Витара-ийн  гаднах их бие аль ч талаасаа харсан хэв маягын хамгийн зөв шийдэл юм. 
    2014 оны шинэ загварын Сузуки Гранд Витара–ийн ерөнхий төрхийг илүү дизайнлаг болгож өгсөнөөр  эрч хүчтэй залуусд болон ихэмсэг эмэгтэйчүүдийн таалалд нийцсэн унаа юм. 

17 инч хайлшан обуд
    17 инчийн 5 салаа бүхий хайлшин обудтай дугуй нь их биеийн хэлбэрт зохицсон ба, тэнхлэгийг ямарч саадыг даван гаргах өндөрт байлгадаг. 
Манангийн гэрэл
    Цаг агаарийн хүнд ширүүн нөхцөлд үзэгдэх орчин хязгаарлагдаж харагдац муу болдог. Сузуки Гранд Витара-д манангийн гэрэл суурилуулж өгсөнөөр мананг нэвтлэн харж үзэгдэх орчинг нэмэгдүүлдэг.
Хойд гэрэл
Толь
    Арын хэсгийн үзэгдэх орчины зай талбайг  нэмэгдүүлэх зорилгоор хажуугын толийг нэлээд том хийж өгсөн ба арын саадыг бодит дүрслэлд байлгахаар нөлөө багатайгаар зохион бүтээсэн юм .̺í öàí àðèëãàã÷,  ýðãýõ äîõèî çýðãèéã òîëèíä ñóóðèëóóëæ ºãñºí. 
Галоген гэрэл
    Галоген их гэрлүүд нь өндөр хүчин чадалтай бөгөөд жолооч та өөрийн  үзэгдэх орчинд тохируулж гэрлээ дээш  доош  4 горимд  өөрчлөх боломжтой.  Мөн өргөн гэрэлтүүлэгтэй тул шөнө төдийгүй цаг агаарын хүнд нөхцөлд дээд зэргийн үзэгдэцийг өгнө.
Өнгө болон 3D
Багтаамж
    Grand vitara нь дотор тал,  зай багтаамж ихтэй ба ундаа усны суурь, нүдний шилний хайрцаг, бичиг баримт болон газрын зураг агуулах хаалган дахь хавтас зэрэг олон эд зүйл агуулах савнуудтайгаас гадна, арын суудлыг 60х40x100 гэсэн хэмжээгээр өөрчилж ачаа тээш ачих боломжтой юм. Тэгэхээр та машиныхаа тээшийн саванд тохирох хэмжээний ачааг хийгээд явж болно гэсэн үг.Таны салон ачаатай огт хутгалдахгүй тул тохилог байдал хадгалагдана.
Интерьерийн төгс шийдэл, салон
    Дотор нь сууж буй хэн бүхэн жинхэнэ Сузуки стилийг бишрэх болно.
Ерөнхий хар суурь бүхий интерьер дээрх урлагын бүтээл мэт товойлгосон мөнгөлөг чимэглэлүүд, уламжлалт болон орчин үеийг хослуулсан дээд зэрэглэлийн интерьер болж чаджээ. 
    Бүх гадаргууг зөөлөн, өнцөг буланг хурц биш дугуйвтар байхаар шийдэж өгсөн байх ба үүнийг зөвхөн сайхан харагдуулж, тухлаг болгоход зориулсангүй, харин бартаат замын үед болзошгүй гэмтэл бэртлээс сэргийлэхэд зориулсан байна. Мэдээж Сузукигийн худалдааны тэмдэг, эмблем харагдахуйц байрлуулж өгсөн ба энэ нь чанарын баталгаа болж чадах ба жолоочийн ая тух , ажлын бүтээмжийг эрс дээшлүүлсэн байхаар бодолцсон нь ойлгомжтой 

Урд 2 суудал
Шинэ загварын  Сузуки Гранд Витара-ийн урд 2 суудал  халах нь, хүйтэн сэрүүн нөхцөлд танд тав тухыг мэдрүүлнэ. 
Хөгжим
    Жолооны хүрдэнд аудио суваг солих товчлууруудыг байрлуулж өгсөн. Монгол улсын радио хүлээн авах долгионд тохириулан хийгдсэн болхоор FM-гаралт цэвэр дуугралтай  CD тоглуулагч  АМ/FM/МР3  . 6 чанга яригчтай

Агааржуулалтын систем
Ашиглахад хялбар,  ойлгомжтой агааржуулалтын системээр тоноглогдсон байдаг.
Электрон хянах самбар
    Дугуйрсан хянах самбарын өгөгдлүүд нэн харагдац сайтай байхаас гадна товчлуур , шилжүүлэгчид нь жолоочийг замаас хараагаа салгахгүй хүрэлцэх боломжийг хангахаар шийдэж өгсөн байна.
Хэрэглээний хялбарчилсан байдал
Хүйтэн сэрүүн нөхцөлд зориулагдсан
    ОХУ болон  Монголын байгалын хүйтэн сэрүүн нөхцөлд асах чадварыг нь дээшлүүлж Рам /зураг/ их биетей бэхжүүлж өгсөн угсармал, шаталсан  рамтай хийснээр ямар нэгэн нэмэлт ачаалал өгөхгүйгээр хатуу бат бөх чанарыг улам дээшлүүлж их биед дуу орохыг багасгаж өгдөг. Мөн их биед рам суульлуулснаар болзошгүй аваар ослын үед цохилтын энергийн раманд шингээж бүхээгт өгөх хүчийг багасгадаг.
Full time 4x4
    СГВ-ын 4х4 горимийн систем нь хүчийг 4 дугуйнд зэрэг хуваарилж замын гадаргуунаас үл шалтгаалан барьцалдах хүчийг сайжруулдаг  Та замын ямарч нөхцөл байдалд тохириулж 4H, 4Hlock, 4Llock горимуудад сонгож саадгүй аялах боломжтой юм
4H,- автомашин энгийн үед ч энэ горим дээр явнав.
4Hlock-энэ тохиолдолд таны өмнөх зам хэт өгсүүр юмуу  уруу зам байх ёстой
4Llock- энэ тохиолдолд байгалийн хүнд ширүүн/шавартай, элс, сул хайрга гэх мэт/замд ашиглана.

Бензин зарцуулалт
100км/ц-т 11л-13л шатахуун зарцуулах ба моторийн жижиг эд ангиудаас ч шалтгаалан шатахуун зарцуулалтын хэмжээ хамаардаг.
Хажуугийн бэхлэлт
Хаалганы дотор хэсэгт бэхэлж өгсөн хөндлөн бэхэлгээ нь хажуугаас гэнэтийн цохилт ирэх үед хүчийг сааруулж бүхээгт байгаа зорчигчийг хамгаалдаг.
Бэхжүүлсэн багана
    Анхаарал татахуйц тэмдэглүүштэй нэг шийдэл бол “Built-in Ladder Frame” зарчим юм. Бартаат замд явах үед зорчигчийн толгой чөлөөтэй, аюулгүй байдалд байх нөхцлийг хангасан шалнаас орой хүртэлх болон нийт биеийн рамыг өндөр бат бөх хийж өгсөн байна. 
Суудлын даруулга бүс
5 хаалгат загварын хувьд хойд талын зорчигчид зориулсан 3-цэгт ELR суудлын бүстэй. 
Урд хажуугийн ослын дэр
Гэнэтийн аюул ослыг нарийвчлан тооцож үзэн жолооч болон урд талын зорчигчийн SRS айрбаг, хажуугийн хөшгин SRS айрбаг-г суулгаж өгсөн
Хүүхдийн хамгаалалт
    СГВ-нь таны хүүхдэд зориулсан иж бүрэн тоноглолтой. Хүүхдийн аюулгүй сандалд зориулсан бэхэлгээ болон хаалгандаа хүүхэд санамсаргүй онгойлгохоос сэргийлсэн түгжээтэй.
ESP систем
    ESP буюу электрон тэнцвэржүүлэгч систем нь ABS системтэй уялдан ажилдаг бөгөөд шарвалт болон гулгалтын үед автоматаар идэвхжиж автомашины тэнцвэрээ хадгалах байдлыг нэмэгдүүлдэг.   
ABS систем
    4дугуйны үл түгжигдэх тормозны систем (ABS)  ба, электрон тормоз хүч хуваарьлагч (EBD) –н хосолсон ажиллагаа нь тормозлох үйл явцыг илүү аюулгүй болгодог.