Share |
Suzuki корпораци нь Филлипин улсад шинээр баригдах мотоциклийн үйлдвэрийн шав тавив.

    Suzuki Motor Corporation (SMC) Филлипин улс дахь охин компани болох Suzuki Philippines Incorporated-ын харьяанд шинэ мотоциклийн үйлдвэр барихаар болжээ.
Suzuki корпорацийн ерөнхийлөгч Osamu Suzuki, Филлипин улсын Аж Үйлдвэр, Худалдааны Яамны сайд Gregory L. Domingo, үйлдвэр баригдах газар болох Laguna мужийн амбан захирагч Jeorge E. R. Ejercito Estregan, Япон улсаас Филлипин улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Toshinao Urabe болон албаны бусад төлөөлөгчид үйлдвэрийн шав тавих ёслолд оролцсон байна.

    Филлипин улсын мотоциклийн зах зээл жил ирэх тусам өсөж байгаа бөгөөд 2010 онд нийт 760 мянган мотоциклийн борлуулалт хийгдсэн бөгөөд уг дүн нь 2009 оны дүнтэй харьцуулахад 119% өссөн дүн юм. Suzuki Philippines компани нь анх 1985 оноос хойш мотоцикл үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд нийтдээ 85 мянган мотоцикл худалдаанд гаргажээ. Зах зээлийн өсөлттэй уялдуулан уг шинэ үйлдвэрийг барьж байгаа бөгөөд жилдээ 200 мянга орчим мотоцикл үйлдвэрлэх хүчин чадалтай. Шинэ үйлдвэр 2012 оны 6 сард ашиглалтанд орох бөгөөд, нийт хөрөнгө оруулалт нь 2.1 тэрбум иен буюу 33 тэрбум төгрөг болжээ.  
Share |
Өмнөх мэдээ
2015 оны 3 сарын 26