Share |
Magyar Suzuki 2 сая дахь автомашинаа үйлдвэрлэлээ


Suzuki корпорацийн Унгар улс дахь салбар компани болох Magyar Suzuki Corporation Ltd. (Төв оффис нь Esztergom хотод байрладаг бөгөөд Ерөнхийлөгч нь Ноён Хисаши Такэүчи) 2 сая дахь автомашинаа үйлдвэрлэн гаргажээ. 2 сая дахь нь “New Swift” загварын автомашин байсан байна.    

Suzuki корпораци нь Берлиний хана нурахаас өмнө уг компанийг Унгарт байгуулахаар гэрээ хэлцэлүүдийг хийж байсан бөгөөд Magyar Suzuki Corporation Ltd. нь 1991 онд байгуулагджээ. Одоогын байдлаар уг үйлдвэр нь Унгарын дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй Европын холбооны 45 улсад автомашинаа нийлүүлдэг юм.
Share |
Өмнөх мэдээ
2015 оны 3 сарын 26