Share |
Suzuki корпораци шинэ үйлдвэр барихаар боллоо
Suzuki корпораци шинэ мотоцикл болон байгаль орчинд ээлтэй машин үйлдвэрлэх үйлдвэр барих зорилгоор Хамамацу хотод газар худалдан авахаар болжээ. Уг байгууламж нь Miyakoda Technical Center буюу судалгаа шинжилгээ, Miyakoda Plant буюу үйлдвэр гэсэн хоёр үндсэн хэсгүүдээс бүрдэх юм байна.

Байгууламж нь 2017 онд бүрэн ашиглалтанд орох төлөвлөгөөтэй юм. Уг үйлдвэрлэл, судалгааны төв барих болсон шалтгаан нь өнгөрсөн 3 сард тохиолдсон газар хөдлөлт болон цунамитай холбоотой бөгөөд одоогийн судалгааны төв нь далайн эргээс ердөө 200 м зайд оршдог юм.
Share |
Өмнөх мэдээ
2015 оны 3 сарын 26