Share |
“Батжандаг мастер кросс”-т Ш.Гомбодорж түрүүлэв
    Монголын автомастеруудын холбооноос зохион байгуулсан “Батжандаг мастер кросс” автомашины бартаат замын уралдаан өнгөрсөн амралтын өдөр болов. Уламжлал ёсоор Морингийн даваанд болсон энэ удаагийн уралдаанд автоспортын шилдэг тамирчдын нэг, “Хишиг Ариун” компанийн тамирчин Ш.Гомбодорж түрүүлж, “Доктор авто сүлжээ” компанийн тамирчин, мотоспортын ОУХМ Д.Болдбаатар удаалж, ТВ-5 телевиз, “Батжандаг” ХХК-ийн тамирчин Ө.Улам-Өрнөх гуравт хурдалжээ. Сонирхуулахад, тамирчин Ө.Улам-Өрнөх нь “ТВ-5” телевизийн зөвлөх Д.Сарангэрэлийн хүү юм. 
Share |
Өмнөх мэдээ
2015 оны 3 сарын 26