Share |
Сүзүки Мотор корпораци Индонез улсад шинэ автомашины үйлдвэрээ нээлээ

   Сүзүки Мотор Корпорацийн Индонез улс дахь салбар Сүзүки Индомобил Мотор (СИМ) компани Жакартагийн зүүн хэсгийн Бекаси хотод байрлах Гренланд олон улсын аж үйлдвэрийн төвд автомашин угсрах үйлдвэр (Цикаран Үйлдвэр) байгуулах ажлыг бүрэн дуусгаж 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нээлтийн ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

   Уг ёслолын үйл ажиллагаанд Индонез улсын Худалдааны яамны сайд ноён Рахмат Гобел, Япон улсаас Индонез улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ясуаки Танизаки нар урилгаар хүрэлцэн ирж Сүзүкигийн талаас Ерөнхийлөгч Осаму Сүзүки оролцлоо.

   Цикаран үйлдвэр нь 2014 оны 2 дугаар сараас хөдөлгүүр болон хурдны хайрцаг угсарч эхэлсэн бөгөөд одоогоор дотоодын үйлдвэрлэл, худалдан авалтын харьцааг өсгөх зорилгоор автомашины эд ангиудыг цутгах, давтах, үйлдвэрлэсэн хөдөлгүүр, хурдны хайрцгаа автомашинд угсрах ажлуудыг хийж байгаа юм. Энэхүү автомашин угсрах үйлдвэрийг бүрэн ашиглалтанд оруулснаар Бекаси хот дахь Сүзүкигийн өөр нэг үйлдвэр болох Тамбун үйлдвэрт угсарч байсан Эртига загварын автомашиныг угсрах ажлыг шилжүүлж Цикаран үйлдвэрт угсарч эхэлжээ. Цикаран үйлдвэр нь өнөөдөр автомашины хөдөлгүүр болон хурдны хайрцаг үйлдвэрлэлээс автомашиныг бүрэн угсрах хүчин чадал бүхий бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Цикаран болон Тамбун үйлдвэрийг нэгтгэн тооцвол Индонез улс дахь Сүзүкигийн нийт автомашин үйлдвэрлэлийн хэмжээ ойролцоогоор 250,000 ширхэгт хүрэх юм. Сүзүкигээс зах зээлийн чиг хандлагад зориулж үйлдвлэлийн хэмжээг аажмаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Share |
Өмнөх мэдээ
2015 оны 3 сарын 26