Share |
Шинэ Vitara-г Европын зах зээлд танилцууллаа

Сүзүки Vitara нь өмнөх цувралын загварлаг дизайн, тав тухтай байдал, туулах чадварын гайхамшгийг илүү сайжруулж бүтээсэн цоо шинэ үеийн загвар юм. Хэрэглэгчдийн өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хэмжээг нь бага зэрэг жижигрүүлсэн бөгөөд Сүзүкигийн хамгийн сүүлийн үеийн ALLGRIP 4WD системийг суурилуулсан байна.

Шинэ Vitara-г 2015 оны эхээр Унгар улс дахь Магяр Сүзүки үйлдвэрт үйлдвэрлэж эхлээд байгаа ба Европын зах зээл дээр удахгүй худалдаанд гаргана. Түүний дараагаар дэлйн бусад улс оронд худалдаалах ба цаашдааVitara нь Сүзүкигийн бага оврын жийп автомашины төрөлд экспортын глобал загвар болох юм.

ALLGRIP системийн давуу талууд

Сүзүкигийн алдарт 4WD технологийн цоо шинэ үе ALLGRIP систем нь жолоодлогын үед тав тухтай, сэтгэл тайван байх нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ бензин бага зарцуулдаг давуу талтай. Өөрөөр хэлбэл уг систем нь зам болон жолоодлогын нөхцлөөс хамаарч хамгийн тохиромжтойг нь сонгож тохируулах автоматспортцастай үеийнтүгждэг гэсэн жолоодлогын горимын дөрвөн сонголттой.

Гадна болон дотор талын дизайн

Сүзүки брэндийн жийп автомашины үндсэн дизайныг загварын өндөр мэдрэмжээр дүрсэлсэн нь шинэ Vitara-ийн гадна дизайныг илүү хурц шийдэлтэй болгож өгчээ. Дотоод заслыг мөн жийп автомашины бат бөх чанартай хослуулан хийсэн төдийгүй шинэлэг, спортлог байдлыг бий болгожээ.

Аюулгүй байдлын дэвшилтэт систем

Шинэ Vitara-гийн аюулгүй байдлын систем нь RBS систем буюу автомашиныг мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх, зайлшгүй мөргөлдсөн тохиолдолд учрах гэмтлийг багасгах зорилгоор урд хэсгийг хянах миллиметрийн долгион радарын системийг суурилуулсанаараа онцлогтой. Мөн ACC буюу хурд тохируулагч систем нь миллиметрийн долгион радарыг ашиглаж урд талын саад хүртэлх зайг тооцоолон автомашины хурдыг автоматаар тохируулдаг.

Түлш зарцуулалт

Шинэ Vitara байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, түлш зарцуулалт бага гэсэн орчин цагийн шаардлагад нийцүүлэн бүтээсэн. Ингэхдээ автомашины жинг багасгах олон төрлийн аргуудыг шинэ хүч дамжуулах технологитой хослуулсанаар түлш зарцуулалтыг багасгаж чадсан байна.  


                                                           2015он 04сарын 22ны өдөр

Share |
Өмнөх мэдээ
2015 оны 3 сарын 26