Share |
Шинэ VITARA-г Унгар улсад үйлдвэрлэж эхэллээ

Сүзүки Мотор корпорацийн Унгар улс дахь салбар Магяр Сүзүки компани шинэ Vitara үйлдвэрлэж эхэлсэнийг тохиолдуулан зохион байгуулсан ёслолын ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.

Уг ёслолын ажиллагаанд Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбан,  Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Жүничи КосүгэСүзүки Моторкорпорацийн Ерөнхийлөгч Осамү Сүзүки нар хүрэлцэн ирсэн байна.

Ёслолын үеэр Ерөнхийлөгч Сүзүки: 1991 оны 4 дүгээр сард байгуулагдсан цагаасаа эхлэн Магяр Сүзүки компани нь Swift, Splash зэрэг нийт 8 загварын автомашин үйлдвэрлэж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн байдлаар нийт борлуулалтын хэмжээ 2.5 сая ширхэгт хүрээд байгаа юм. Сүзүки нь Магяр Сүзүки компанийг стратегийн өндөр ач холбогдол бүхий салбар гэж үздэг ба цаашид ч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй өргөжүүлсээр байх болно хэмээн мэдэгдсэн юм.

Энэхүү VITARA нь бага оврын жийп автомашины төрөлд багтах бөгөөдJimny болон Grand Vitara-аас эхтэй 4WD автомашины бат бөх чанарыг өөртөө шингээсний  зэрэгцээ жолоодлого, аюулгүй байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөө, загвар дизайн гээд бүх талаар шинэчлэн сайжруулсан цоо шинэ үеийн загвар юм.

Магяр Сүзүки компани шинэ VITARA-г Европын орнуудаас гадна өөр хэд хэдэн шинэ зах зээл дээр гаргах бөгөөд үйлдвэрлэлийн эхний 1 жилдээ 70,000 ширхэгийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Шинэ Vitara-ийн гол үзүүлэлт ба онцлогууд (Европт худалдаалагдах загвар)

Үзүүлэлт

·         1.6 литрийн багтаамжтай бензин болон дизель хөдөлгүүр

·          Нийт урт 4,175мм x өргөн 1,775мм x өндөр 1,610мм

Онцлог

·       Сүзүки жийп автомашины үндсэн дизайныг тусган оруулсан.

·       Жинг багасгаснаар түлш зарцуулалтыг дээд зэргээр бууруулж чадсан

·   Шинэ үеийн ALLGRIP 4WD технологи, миллиметрийн долгион радарын тусламжтайгаар урд замыг хянаж автомашиныг мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх, мөргөлтөөс үүдэн учрах гэмтлийг багасгах систем, миллиметрийн долгион радарыг ашиглаж урд талын саад хүртэлх зайг тооцоолон автомашины хурдыг автоматаар тохируулах систем зэрэг дэвшилтэт технологиудыг суурилуулсан. 


                                                                                             2015он 04сарын 22ны өдөр


Share |
Өмнөх мэдээ
2015 оны 3 сарын 26