Share |
Сүзүки 85 дахь удаагийн Женевийн олон улсын автомашины үзэсгэлэнд iK2 болон iM4 концепт загваруудыг танилцуулаа

2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулагдсан 85 дахь удаагийн Женевийн олон улсын автомашины үзэсгэлэнд Сүзүки Мотор Корпораци iK2 бага оврын хэтчбэк /тусдаа тээшний хэсэггүй автомашин/ болон iM4 мини 4х4 концепт загваруудын дэлхийн нээлтийг хийлээ. Мөн дээрх 2 загварт суурилуулсан байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай шинэ технологиудыг танилцуулжээ.

Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурал дээр Дэд ерөнхийлөгч Тошихиро Сүзүки: Сүзүки нь автомашины байгаль орчинд үзүүлэх хор хөнөөллийг багасгах дараах гурван технологийн хөгжлийг онцолж байна. Үүнд: автомашины хүндийн жинг бууруулах шинэ технологийн платформ, BOOSTERJET буюу шууд цацах форсунк бүхий бензин турбо хөдөлгүүр, SHVS /Сүзүкигийн бүтээсэн хайбрид буюу хосломол хөдөлгүүртэй ухаалаг автомашин/ хайбрид систем багтана. Харин өнөөдөр танилцуулж буй iK-2 болон iM-4загварууд нь тэдгээрийн эхлэл байх болно хэмээжээ.

Сүзүки iK-2 концепт дээр үндэслэсэн загварыг 2016 оны эхээр Европт үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд iM-4 концепт загварын ажил хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа юм. Эдгээр загваруудыг зах зээлд гаргаснаар Сүзүки хэрэглэгчиддээ цоо шинэ  үнэ цэнийг мэдрүүлэхийг зорьжээ.

iK-2 – Сүзүкигийн шинэ хэтчбэк концепт загвар

iK-2 нь бага оврын автомашины төрөлд бүх талаараа төгс төгөлдөр нэгэн загварыг бүтээх зорилгоор гаргасан маш ухаалаг автомашин юм.  Жижиг хэмжээтэй автомашин гэхэд загвар дизайн, эдэлгээ, тав тухтай байдал, жолоодлогын үзүүлэлт, түлш бага зарцуулалт зэрэг бүх элементүүдийг өндөр түвшинд гайхалтай хослуулж чадсан байна.

Онцлогууд

- Дэгжин, гоёмсог, эрч хүчтэй загварын шийдэл
- Байгаль орчинд хор хөнөөл багатай шинэ технологийн платформ    болон 1.0  литрийн багтаамжтай BOOSTERJET шинэ хөдөлгүүртэй
- Нийт урт 4,023мм x өргөн 1,920мм x өндөр 1,450мм

iM-4 – Сүзүкигийн шинэ мини 4x4 концепт загвар

iM4 загвар нь 4х4 систем болон хамгийн сүүлийн үеийн технологиудаар бүтээгдсэн, өвөрмөц дизайны шийдэл бүхий таны хүсэл тэмүүллийг хөтөлж, урам зоригийг бадраах гайхамшигт хүлэг болж чаджээ. 

Онцлогууд

-  Энэхүү автомашиныг энгийн хэрнээ гоёмсог, даруу хэрнээ сэтгэл   татам, шинэлэг бөгөөд загварлаг  байхаар зохион бүтээсэн байна.
- 4WD системтэй, газраас тэнхлэг хүртэлх зай өндөр учраас цастай   болон  бартаатай замаар хялбар, аюулгүй жолоодох боломжийг      бүрдүүлжээ.
- Шинэ технологийн платформ болон SHVS хайбрид системтэй      учраас түлш  зарцуулалт болон нүүрс хүчлийн хий ялгаруулалтыг   багасгасан.
- Нийт урт 3,693мм x өргөн 1,709мм x өндөр 1,566мм

Женевийн автомашины үзэсгэлэнгийн тусгай вэбсайтаар зочлохыг хүсвэл дараах холбоосоор холбогдоно уу.  http://www.globalsuzuki.com/geneva2015/


                                                                          2015он 03сарын 04ний өдөр

Share |
Өмнөх мэдээ
2015 оны 3 сарын 26