Share |
Цоо шинэ Suzuki Vitara

BridgegroupСүзүки Мотор Корпораци 2014 оны 10 дугаар сард Парис хотод зохион байгуулагдсан автомашины үзэсгэлэнгийн үеэр Grand Vitara автомашины дараагийн загвар болох цоо шинэ Vitara автомашинаа танилцуулсан билээ.

Шинэ Vitara нь Jimny, Grand Vitara загваруудын гол онцлог болсон 4WD технологийг агуулсаны зэрэгцээ жолоодлого, аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй үзүүлэлт, хэлбэр дизайн гээд бүхий л талаараа шинэчлэгдэн сайжирсан цоо шинэ үеийн загвар юм. Иймд Сүзүки Мотор Корпорацийн зүгээс шинэ Vitara нь зөвхөн Vitara цувралыг сонирхогчид бус нийт дунд оврын жийп автомашин сонирхогчдын анхаарлыг ихээр татна хэмээн үзэж байгаа юм. Энэхүү автомашиныг Сүзүки Мотор Корпорацийн Унгар улс дахь салбар Магяр Сүзүки Корпораци үйлдвэрлэх бөгөөд 2015 оны 3 улирлаас худалдаанд гарч эхлэх юм.

Шинэ VITARA-ийн үндсэн үзүүлэлт

Нийт урт: 4,175мм Нийт өргөн: 1,755мм Нийт өндөр: 1,610мм 
Тэнхлэг хоорондын зай: 2,500мм
Хөдөлгүүр: M16A (1.6л бензин) ба D16AA (1.6л дизель)

Парисын Автомашины Үзэсгэлэн дахь Suzuki Vitara автомашины нээлтийн бичлэгийг үзэхийг хүсвэл та дараах холбоосоор зочилно уу: http://www.globalsuzuki.com/paris2014/index.html

Дунд оврын жийп автомашин VITARA – ийн түүхээс товчхон дурдвал:

VITARA цуврал нь анх 1988 онд Европ тивийн улс орнуудад Vitara нэрээр худалдаанд гарч загвар дизайн, 4WD техник үзүүлэлт, бартаат замыг туулах чадвараараа зах зээлд анхдагч нь байсан юм. Үүний дараагаар 1998 оноос эхлэн Escudo, Grand Vitara, Grand Nomade зэрэг олон нэрээр үйлдвэрлэгдэж загвар дизайн, техник үзүүлэлтийн хувьд улам сайжирч хот дотор унахад тохиромжтой, хэрэглэгчид ээлтэй болсоноор олон хэрэглэгчдийн таашаалд нийцсэн.

Хожим 2005 онд шинэчлэгдэн гарсан Grand Vitara-д байнгын дөрвөн дугуй хөтлөх системийг үл хамаарах тэнхлэгийн хамтаар суурилуулж өгсөнөөр бартаат замыг туулах чадвар болон зөөлөн явдал, тав тухтай байдлыг хослуулж чадсан нь дэлхий дахинд алдаршиж чаджээ.

                                                             2015он  02сарын 13ны өдөр

Share |
Өмнөх мэдээ
2015 оны 3 сарын 26