Share |
Suzuki iK-2 болон iM-4 концепт загварууд 85 дахь удаагийн Женевийн олон улсын автомашины үзэсгэлэнд оролцоно.

    Сүзүки Мотор Корпораци ирэх сард зохион байгуулагдах 85 дахь удаагийн Женевийн олон улсын автомашины үзэсгэлэнд iK2 болон iM4 концепт загваруудын дэлхийн нээлтийг хийх гэж байна.

    iK-2 нь бага оврын автомашины төрөлд багтах бөгөөд энэ төрлийн автомашинд байх ёстой бүхий л элементийг агуулсан, автомашины үнэт чанарыг дээд цэгт мэдрүүлж чадах орчин үеийн шинэ загвар юм. Харин iM4 загвар нь 4х4 систем болон цоо шинэ технологиудаар бүтээгдсэн, өвөрмөц дизайны шийдэл бүхий таны хүсэл тэмүүллийг хөтөлж, урам зоригийг бадраах гайхамшигт хүлэг болж чаджээ. 

    Дэлгэрэнгүй мэдээллийг 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр болох Suzuki хэвлэлийн бага хурлын үеэр зарлах болно. Автомашины үзэсэгэлэнд зориулсан тусгай цахим хуудсаар зочлохыг хүсвэл та дараах холбоосоор холбогдоно уу: http://www.globalsuzuki.com/geneva2015/

    *85 дахь удаагийн Женевийн олон улсын автомашины үзэсгэлэн 3 дугаар сарын 3-наас 4-ний өдрүүдэд хэвлэл мэдээллийнхэнд, 5-наас 15-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй зохион байгуулагдана.

  2015он  02сарын 13ны өдөр

Share |
Өмнөх мэдээ
2015 оны 3 сарын 26