Share |
Бартаат замын Баатар Jimny

Их Британийн Sunday Times сэтгүүлд дурдсанаар 2007 оны 4-р сарын 21-ний өдөр Чилийн хос тамирчид Gonzalo Bravo ба Eduardo Canales нар өөрсдийн тоноглосон Suzuki Jimny авто хөлгөөрөө Ojos del salado ууланд 6688 метрийн (21942 фийт) өндөрт гарч дэлхийн хамгийн өндөрт гарсан автомашины рекордыг тогтоожээ. Suzuki Jimny-гийн энэхүү амжилтаас хойш ямар ч брэндийн автомашин энэхүү рекордыг эвдэж чадаагүй байна. Дэлхийн хамгийн өндөрт гарч байсан автомашинуудыг жагсаан бичвэл:

1. Suzuki Jimny - 6688м

2. Jeep wrangler - 6646м

3. Volkswagen touareg - 6080 метрт гарч тус тус рекорд тогтоож байжээ. Онцгойлох зүйл нь энэ баг нь зөвхөн хоёр хүнээс бүрдэж байсан ба ямар нэгэн туслаж дэмжих баг байгаагүй.

Зам нь цас мөс ихтэй, галт уулын сул шороо болон замын нугачаа нь хамгийн хүндрэлтэй байснаас гадна, Үйлдвэрлэснээс хойш 16 жил хөлөглөсөн Suzuki Jimny-гээр ийн рекорд тогтоосон нь дээд амжилт тогтоосон бусад автомашинуудаас эдэлгээ чанарын хувьд илүү гэдгийг илэрхийлжээ. Suzuki Jimny нь хоёр ч удаа Long Life Design шагналыг аваад байгаа ба энэхүү шагнал нь 10-н жил өөрийн дизайн болон борлуулалтаараа тэргүүлдэг автомашинд өгдөг шагнал юм. Suzuki корпораци нь дэлхий даяар 160 гаруй оронд төлөөлөгчтэй ба Монгол дахь төлөөлөгч нь Бридж групп юм.

Share |
Өмнөх мэдээ
2015 оны 3 сарын 26