Share |
Suzuki шинэ автомашины үйлдвэр Вьетнам улсад нэмж барихаар болжээ.

2011 оны 11 сарын 16

Сүзүки Корпорацын Вьетнам дахь автомашин болон мотоциклын үйлдвэлэгч охин компани болох  Вьетнам Сүзүки Корпораци нь Вьетнамын умард хэсэгт орших Донг Най мужид шинэ үйлдвэр барихаар төлөвлөжээ.

Вьетнам Сүзүки Корпораци нь 1996 оноос хойш автомашин болон мотоциклын үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд нийт 2 үйлдвэртэй. Шинээр үйлдвэр барих болсон шалтгаан нь Вьетнамын автомашины зах зээлийн хурдацтай өсөлттэй хамааралтай бөгөөд уг үйлдвэрээ одоогын мотоциклын үйлдвэр байрладаг Лонг Бин Теко Парк-д барихаар болжээ.

Сүзүки нийт нэг тэрбум иен буюу ойролцоогоор 17 тэрбум төгрөгийг уг шинэ үйлдвэрийг барихад зарцуулж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу бол 2013 оноос тус үйлдвэр нь ашиглалтанд орно. Ашиглалтанд орсон эхний жилдээ нийт 5,000 машин үйлдвэрлэх бөгөөд цаашид хүчин чадлаа шат дараатай өсгөхөөр төлөвлөсөн байна.
Share |
Өмнөх мэдээ
2015 оны 3 сарын 26