Share |
Suzuki Энэтхэгийн Гужарат мужид газар худалдан авахаар болов.

2011 оны 10 сарын 29

Сүзүки корпорацын Энэтхэг дэхь салбар компани болох Марути Сүзүки Индиа Лимитэд нь Энэтхэгийн баруун хэсэгт орших Гужаратад газар худалдан авахаар төлөвлөжээ. Марути Сүзүки нь уг газар дээрээ өсөж буй автомашины зах зээлийг хангах болон хэмнэлттэй материал-техникийн хангамжийг бүрдүүлэх зорилгоор ашиглана.

Газар худалдан авах шийдвэртэй холбогдон Гужарат мужийн удирдлагатай албан ёсний худалдан авах гэрээнд гарийн үсэг зурах ёслол удахгүй болно.

Марути Сүзүки нь нийтдээ 2 үйлдвэртэй бөгөөд жилд 1,2 сая гаруй автомашин үйлдвэрлэн гаргадаг.  

Share |
Өмнөх мэдээ
2015 оны 3 сарын 26