Share |
ТАНИЛЦУУЛГА
 
    Дэлхийд нэртэй Bridgestone корпораци нь анх 1931 онд байгуулагдсан бөгөөд 80 жилийн түүхийнхээ явцад дэлхийн 3 том дугуй үйлдвэрлэгчдийн нэг болж чадсан. Bridgestone нь хүлээн авсан захиалгынхаа тоогоор 1989 оноос хойш 18 жилийн турш тасралтгүй тэргүүлж ирсэн. Дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд 27 оронд 150 гаруй үйлдвэртэй, нийт 123000 гаруй ажилчидтай.
    “Харъцуулашгүй чанар, нарийн технологи Bridgestone” гэдэг нэр дэлхийд алдартайгаас гадна бидний эргэн тойрон болон амьдралд илүү дэвшилтэт хөгжлөөрөө хурдацтай хөгжиж байна. Өнөөдөр Bridgestone дугуйнууд зөвхөн суудлын автомашинаар зогсохгүй хүнд даацын ялангуяа барилга байгууламж болон уул уурхайн автомашин механизм техникүүдэд түлхүү хэрэглэгдэж байна. Хэдийгээр бидний бизнес өдөр ирэх тусам хөгжиж байгаа ч Бид үргэлж өөрсдийнхөө ерөнхий чиг баримтлал болох “Өндөр чанар, найдвартай ажиллагаа” – г нэгдүгээрт тавьсаар ирсэн.





Хүнд даацын машин механизмын дугуй 
  

    Bridgestone нь 2002 онд хүнд даацын дугуйн технологид асар их өөрчлөлтийг дэлхийн авчирсан нь  хамгийн том оврын ачааны автомашин (Dump truck) болох (59/80R63) дугуйг үйлдвэрлэсэн.. Bridgestone нь 1998 оноос хойш Америк, Австрали Азийн уул уурхайн болон хүнд үйлдвэрлэлийн зах зээлд өөрийн үйлдвэрлэсэн сайн чанарын дугуйнуудыг нийлүүлсээр байна.
 


Share |